Эртний олимпын тухай домог

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-09 14:24:57

ВАШИНГТОН. /History/. Эртний олимпын тухай таван домгийг цувралаар танилцуулж байна. Тэдний зарим нь орчин үеийн спортын арга хэмжээтэй тун төстэй байгаа нь гайхам юм.

Мэргэжлийн тамирчдаар дүүрч, авлигад автаж, дэндүү арилжааны шинжтэй болсон орчин үеийн олимпын наадмууд МЭӨ 776 оноос МЭ 393 оны хооронд уламжлалт олимпын наадамд өрсөлдөж байсан эртний грекчүүдийн эрхэм зарчмыг алдагдуулж байна гэж орчин үеийн олимпын наадмыг олон хүн буруушаадаг. Энх тайвны нэрийн өмнөөс тамирчны овсгоо самбаагаа уралдуулахад зөвхөн сонирхогчид цуглаж, оролцох нь эртний олимпын зарчим байсан гэж ярьдаг нь Грекийн жирийн нэг домог байсан юм.

Эртний олимпт зөвхөн сонирхогчид өрсөлддөг байсан тухай домог. Олимпт зөвхөн сонирхогчид оролцох ёстой гэсэн зарчим бол спортын арга хэмжээ дахин сэргэсэн буюу 1896 онд бий болсон орчин үеийн үзэл баримтлал юм. Эртний олимпын тамирчид бүгд улс болон хувийн ивээн тэтгэгчээс тэтгэлэг авдаг мэргэжлийн хүмүүс байсан бөгөөд үүгээр ч зогсохгүй эртний грекчүүд дунд “сонирхогч” гэдэг үг дэлгэрээгүй байсан юм. Грекчүүдийн хувьд “тамирчин” гэдэг нь “шагналын төлөө өрсөлддөг хүн” гэсэн утгатай ажээ. Эртний олимпын наадмын шагналд мөнгө өгдөггүй байсан боловч Грекийн спортын бусад тэмцээний шагнал нь мөнгө байсан байна. Эртний олимпын аваргууд өнөөгийн жишгийн нэгэн адил гэртээ харихдаа аз, нэр төрийг өвөртлөн харьдаг. Харин улс нь аваргадаа мөнгөн шагнал олгодог байна. Жишээ нь, афинчууд олимпын аваргадаа асар их хэмжээний мөнгө болон бусад шагнал, тухайлбал, татвараас чөлөөлөх, театрын урд эгнээнд суух болон насан туршдаа үнэгүй оройн зоогийг олон нийтийн нэр хүндтэй газар барих эрхийг олгодог байжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ