Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2018-12-15 10:17:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаа цаг агаар тогтуун, өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ сарын 17, 19-нд баруун аймгуудын нутгийн  зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ