Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2018-12-16 10:17:46

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2018 оны 12 дугаар сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 9. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй, хар морь өдөр.   


Барилдлага: Үхэхүй
Шүтэн барилдлага:  Хурьцахуй

Суудал: Мод


Өдрийн Наран 08 цаг 34 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана.  Тухайн өдөр бар, нохой жилтнээ элдэв үйлд хянамгай хандах ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.  Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.

Холбоотой мэдээ