“Хөгжилд хүүхэд бүрийн оролцоо” сэдэвт гар зургийн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-18 08:14:20


   Увс /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ЕБС-ийн сурагчдын дунд “Хөгжилд хүүхэд бүрийн оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зохион явуулсан байна.

Уг уралдаанд ЕБС-ийн 100 гаруй сурагчдын бүтээл ирснээс Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний лаборатори цогцолбор нэгдүгээр сургуулийн 11Б ангийн сурагч О.Эрдэнэбатын зураг тэргүүн байранд шалгарчээ. Харин удаах байранд мөн тус сургуулийн 12А ангийн сурагч Т.Мөнхбат, 11Е ангийн сурагч Б.Цэнд-Аюуш, 5Е ангийн сурагч Е.Гантогтох нарын бүтээл тус тус шалгарсан байна.

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас бүтээл нь шалгарсан сурагчдын өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзан, шагналыг нь гардуулан өгсөн байна.

 

Холбоотой мэдээ