Японд жолоочгүй автобусыг туршиж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-17 13:49:57

ТОКИО. /ТАСС/. Жолоочгүй нийтийн тээврийн автобусны туршилтыг Токио хотоос зүүн хойд зүгт орших Гумма мужид энэ долоо хоногт анх удаа эхлүүлжээ.


Одоогоор жолоочгүй автобусыг туршилтаар явуулах замын урт ганцхан км байх бөгөөд автобус 20 км цагийн хурдтай явах юм байна. Автобусыг лазер мэдрэгч, олон камер, байршил тогтоогч болон хурд, тоормос, эргэлт зэргийг автоматаар тааруулах үйлдэл хийдэг хэрэгслээр тоногложээ. Тус жолоочгүй автобус нь гэрлэн дохионы байрлалыг алдаагүй тодорхойлж байгаа аж.


Жолоочгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах хууль тогтоомж Япон улсад байдаггүй аж. Гэсэн хэдий ч иймэрхүү туршилтыг явуулахдаа жолоочийг байлгаж, аль ч үед нөхцөл байдлыг хянаж, удирдлагыг өөртөө авах боломжийг олгодог аж. Тусгайлан бэлдсэн талбайд явагдаж буй уг туршилт ирэх оны 3 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд 2020 он буюу Токио хотод Зуны олимпийн наадам эхлэх үеэр жолоочгүй автобусыг замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ