Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой АНУ-ын байр суурийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-17 15:50:10

МОСКВА. /РИА Новости/. Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг гарсны хариуцлагыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудад хүлээлгэсэн талаархи АНУ-ын Конгрессын Сенатын байр суурийг Саудын Араб няцаажээ. Энэ тухай Саудын Арабын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэг гарсны хариуцлагыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжид хүлээлгэх тогтоолыг АНУ-ын Сенат санал нэгтэй баталсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.


"Саудын Араб АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхэд баримтлах чиг баримжаагаа батлан мэдэгдэж байгаа хэдий ч АНУ-ын сенатын баримталж буй байр суурьтай холбоотой асуудалд санаа зовниж байна” хэмээн тус улсын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ