2018 оны шилдэг номуудыг нэрлэжээ

Дэлхийн мэдээ | Боловсрол
khulan@montsame.gov.mn
2018-12-18 14:29:34

ВАШИНГТОН. /Bloomberg/. Бизнесийн салбарт тэргүүлэгчид 2018 онд ямар номыг шимтэн уншсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.


Энэ оны шилдэг номыг тодруулахын тулд бизнесийн салбарын олон арван манлайлагчийн дунд санал асуулга явуулсан байна. 2018 оны шилдэг номын жагсаалтыг Грег Лукьяноф болон Жонатан Хайдт нарын “The Coddling of the American Mind” ном тэргүүлжээ.


“Warby Parker” компанийн гүйцэтгэх захирал Нил Блюменталь хэлэхдээ, энэ номыг уншсаны дараа гүйцэтгэх захирал болон эцэг хүний хувиар өөрийн үйлдлээ эргэцүүлэн бодоход хүрсэн гэжээ. Харин “KKR” компанийн захирал Хенри Кравис энэ номны тухай хэлэхдээ, өнөөгийн залуучуудын талаар гайхалтай дүрсэлсэн ном хэмээн онцолсон байна.  


Шилдэг номуудын жагсаалтад зохиолч Жон Керриругийн “Bad Blood” ном мөн багтсан байна. Тус номонд цусны шинжилгээ хийх үйлчилгээ явуулдаг шинээр байгуулагдсан Theranos” компанийн өсөлт, уналтын тухай өгүүлдэг ажээ. “PayPal” компанийн Дэн Шульман болон “Andreessen Horowitz” компанийн захирал Кэти Хаун нар 2018 оны шилдэг ном хэмээн “Bad Blood”-ыг нэрлэжээ.


2018 оны шилдэг номуудын эхний 10 байрт:

  • Грег Лукьяноф, Жонатан Хайдт : “The Coddling of the American Mind
  • Тара Вестовер : Educated
  • Уолтер Айзексон : Leonardo da Vinci
  • Алан Гратц : Refugee
  • Рон Чернов : Grant
  • Сатья Наделла : Hit Refresh
  • Элад Гил : High Growth Handbook
  • Жеймс М. Фэллоуз : “Our Towns: A 100,000-Mile Journey Into the Heart of America”
  • Тайлер Коуэн : “Stubborn Attachments: A Vision for a Society of Free, Prosperous, and Responsible Individuals”
  • Ханс Рослинг : “Factfulness: Ten Reasons We're Wrong About the World – and Why Things Are Better Than You Think” ном шалгарсан байна.
Холбоотой мэдээ