Япон улс сансрын цэрэг, кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-18 15:16:49

ТОКИО./РИА Новости/. Япон улсын ойрын 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилготой батлан хамгаалахын шинэ төлөвлөгөөний үндсэн зүйл заалтуудад сансрын болон кибер орон зайг хамгаалах, түүнчлэн робот, хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлэх заалтууд багтжээ.


"Төрөлт багасаж, хүн амын тоо буурч буй энэ нөхцөлд батлан хамгаалахын чадавхийг бэхжүүлж, хадгалан авч үлдэхэд боловсон хүчний үндэс суурийг бэхжүүлэхийг хэзээ хэзээнээс илүү шаарддаг. Чадварлаг боловсон хүчнүүдийг нэмэлтээр татахын тулд дэвшилтэт технологийн үр шим болсон хиймэл оюун ухаан болон бусад зүйлийг ашиглах шаардлагатай” гэж баримт бичигт дурджээ. 

Холбоотой мэдээ