Афганистаны байдлыг зохицуулах хэлэлцээ амжилттай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-19 14:14:25
АБУ-ДАБИ. /TASS/. Афганистаны байдлыг зохицуулах асуудлаар Талибан хөдөлгөөн болон АНУ-ын төлөөлөгчдийн Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ хийсэн хэлэлцээ амжилттай болсон тухай телевизийн "Sky News Arabia" суваг мэдээлжээ.

Абу-Даби хотод хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээг АНЭУ-ын ивээл дор Саудын Араб, Пакистаны оролцоотой хийжээ. Афганистан дахь эвлэрлийн үйл явцыг дуусгах зорилгоор хийх дараагийн уулзалт мөн Абу-Даби хотод болно гэж тус суваг мэдээлсэн байна.

Үүний сацуу, Исламабадаас ирсэн мэдээллээр, энхийн гэрээ байгуулахад АНУ талибуудад хагас жилийн хугацаа өгсөн байна. Харин Талибан хөдөлгөөнийхөн хариуд нь тус хөдөлгөөний гишүүдийг суллах, толгойлогчдод нь тогтоосон хоригийг цуцлах, Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах хугацааг товлох зэрэг хэд хэдэн шаардлагыг Вашингтонд тавьжээ.


Холбоотой мэдээ