Д.Трамп шинэ Ерөнхийлөгч Зурабишвилид баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-20 13:10:37

ТБИЛИСИ. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гүржийн шинэ Ерөнхийлөгч Саломе Зурабишвилид баяр хүргэсэн захидал илгээсэн тухай Гүржийн төрийн тэргүүнийн хэвлэлийн алба мэдэгдсэн байна.


Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дүнд Зурабишвили ялалт байгуулсан бөгөөд түүний тангараг өргөх ёслол энэ сарын 16-нд болсон юм.


“Аюулгүй байдлын хүрээнд хоёр улсын хооронд өрнүүлэх хамтын ажиллагаанаас гадна хэд хэдэн асуудлаар нягт хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Д.Трамп цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ