Зорилтот жилийн ажил сумдын залуусаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 17:49:36

Өвөрхангай аймаг 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бэлэн болжээ.

Эхний ээлжинд 3-5 сар дуустал сумдын залуус руу анхаарал хандуулах бөгөөд тодруулбал сумдад ажиллаж, амьдарч буй залуучуудыг амьдралын зөв дадал, хэвшилд уриалан дуудсан сургалт, сурталчилгааг зохион байгуулах, тэдэнд тулгамдсан асуудлыг судлах, санал хүсэлтийг хүлээн авах, урлаг, спортын уралдаан тэмцээнээр дамжуулан залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зэргээр ажиллаж эхлээд байна.

Өвөрхангай аймагт 18-35 насны 42 орчим мянган залуу иргэн байгаагаас тал хувь нь хөдөө орон нутаг буюу сумдад ажиллаж амьдардаг аж.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ