Цагдан хорих байр ашиглалтад орж байна

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 17:52:16

Увс аймагт Цагдан хорих байр шинээр баригдан ашиглалтад орсон бөгөөд одоогоор дотоод тохижилтын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар баригдсан уг барилгын бүх өрөө тасалгаа хяналтын камертай ба 21 хорих өрөөний нэг нь сахилгын, хоёр нь эмэгтэйчүүдийн, нэг нь хүүхдийнх байна. Өрөө бүр бие засах суултуур, ариун цэврийн тосгууртай, багтаамжийн хувьд 18м2 хэмжээтэй аж. Үүнээс гадна эргэлт уулзалтын хоёр өрөө, нарлагааны хэсэг, өмгөөлөгчийн өрөө, байцаалтын өрөө, гал тогоо, давхар бүрт халуун устай байна.

Үндсэндээ шинээр баригдсан цагдан хорих байрны орчин нөхцөл нь хүний эрхийн зөрчил арилгах боломжийг бүрэн бүрдүүлсэн аж. Тэрчлэн цагдан хорих байрны дарга, эмч, хянагчид болон бусад албан хаагчид тус бүртээ өрөөнд байрлаж, тохилог орчинд албан үүргээ гүйцэтгэж байна.

"Увс аймагт цагдан хорих шинээр баригдсанаар цагдан хоригдож буй орчин нөхцөлтэй холбогдсон эрүү шүүлт, хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудал гарах магадлал буурсан” хэмээн аймгийн Хүний эрхийн комиссын ажилтан Я.Хонгорзул манайд мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ