Мэн Ваньжоуг баривчлан саатуулах тушаалаа цуцлахыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-24 22:01:18

МОСКВА. /АиФ/. Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчлан саатуулсантай холбоотой нөхцөл байдлыг Хятадын эрх баригчид хүний эрх хийгээд, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Мэн Ваньжоуг баривчлан саатуулах хүсэлтийг цуцлахыг АНУ-аас шаардаж байна хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.  


“Канад улсыг алдаагаа засч залруулж, Мэн Ваньжоуг суллаж, хууль ёсны эрхийг нь хангахыг Хятадын эрх баригчид шаардаж байна. Хятад улсад баривчлагдсан саатуулагдсан 3 Канад иргэний хоёрыг үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаад буруутгаж байгаа” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

 

Холбоотой мэдээ