Зөрчлийн болон эрүүгийн тухай хуулиудаар бүх сумдад яриа таниулга хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-25 20:26:57

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлаа 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Тайлангийн хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж сурталчлах ажлын хүрээнд  аймгийн Прокурорын газартай хамтран  Алтай, Үенч, Цэцэг, Мөст, Манхан, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Чандмань, Дарви, Зэрэг, Дөргөн, Мянгад, Буянт сумдын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг танилцуулах, гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцлийг мэдээлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн талаар яриа таниулга хийж гарын авлага болон сэрэмжлүүлэг тарааж ажиллалаа. Ховд аймгийн 17 суманд ”Сэрэмжилье-Нэгдье”, “Хуулийн-Хэрэгжилт”, “Хуулиа мөрдье 21” нэгдсэн арга хэмжээнүүдийн  хүрээнд  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Зөрчлийн хууль” “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн 4800  сурагчдад  32 удаа  сургалт зохион байгуулж ажиллажээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар архидан согтуурахтай тэмцэх, хүн худалдаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал хулгайлах гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлүүдээр аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 0123-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцлээ.

 Мөн 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын саналууд, цаашдын зорилтын тухай зөвлөлийн гишүүд санал бодлоо солилцов.

Холбоотой мэдээ