МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос УИХ, Засгийн газрын гишүүдэд шаардлага хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-26 14:10:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар хуралдааны талаар өнөөдөр тус холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийв.

Тэрбээр, “ТББ-ын статусаар ажиллах манай холбооны анхдугаар хуралдаанд 21 аймаг, нийслэлээс 205 төлөөлөгч оролцсон. Холбооны дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн, Удирдах зөвлөлд Ё.Баатарбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа нарын 13 хүн багтсан. Мөн анхдугаар хуралдаанаар намын нийт гишүүддээ хандаж, нэг зарчим, санаа бодолтой, эв нэгдэлтэй байх уриалга гаргалаа. Мөн МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрыг үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан. Ирэх холбооны үйл ажиллагааг сайжруулах үүднээс оны нэгдүгээр сараас гишүүд, дэмжигчдээ сонсох, санал, хүсэлтийг нь намын үйл ажиллагаан тусгах ажлыг зохион байгуулах болно” гэлээ.

Холбоотой мэдээ