Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг зөрчлийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-27 08:55:41


   Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 28 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлтэй байна. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 5, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил 5, гудамж талбайд биеэ зүй бусаар авч явсан зөрчил 5 бүртгэгджээ.

Шинэ жилийн баяр үргэлжилсэн энэ өдрүүдэд  иргэд зөв боловсон баярлах, ялангуяа согтууруулах ундааг зохистой хэрэглэж баярлахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Нийт бүртгэгдсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэлд хуулийн хүрээнд арга хэмжээ авч, 16 зөрчилд шийтгэврийн хуудсаар сая таван зуун таван мянган төгрөгийн торгууль тавьсан. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 иргэний эрхийг хассан. Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 31 хүнийг саатуулсан байгаа. Тэрчлэн бэлэн бус торгуулиар 153 зөрчилд 3 сая таван зуун арван мянган төгрөгийн торгууль оногдуулсан. Үүнээс харахад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, гудамж талбайд зүй зохисгүй үйлдэл гаргадаг, захиргааны зөрчил гаргаж саатуулагдах байдал долоо хоног  тутамд тогтмол гарсаар байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажилтан Н.Оюунболд мэдээллээ.

Холбоотой мэдээ