Ардын уран зохиолч Б.Бааст Хөдөлмөрийн баатар цол хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-12-28 12:48:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд, одон медаль гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар: Хөдөлмөрийн баатар цолоор Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран зохиолч Б.Баастыг, Ардын жүжигчин цолоор МУГЖ, Уртын дууч Д.Түвшинжаргалыг, Гавьяат багш цолоор Монголын хүүхдийн ордны дуу хөгжмийн багш С.Ганчимэгийг, Гавьяат жүжигчин цолоор СТА, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай, Гавьяат тамирчин цолоор Ази тивийн гурван удаагийн аварга, Дэлхийн дөрвөн удаагийн хошой аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, Champ фитнесс клубийн тамирчин Г.Угалзцэцэгийг тус тус шагналаа.


ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын усчин аврагч Ж.Баяртогтохын эрхэлсэн ажилдаа  олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяаг нь үнэлж Монгол Улсын ардын гавьяат цолоор шагнав.

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Н.Айшолпанд Алтангадас одон хүртээлээ. "Бүргэдчин охин" хэмээн алдаршсан тэрээр өнгөрсөн онд хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн хэмээн “Asia Game Changer Awards”-аас шагнал хүртсэн юм. 




Холбоотой мэдээ