Ланьжоу хотын дарга асанд 11 жилийн хорих ял ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-28 14:37:53

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын баруун хойд нутгийн Ганьсу мужийн Ланьжоу хотын дарга асныг авлига авсан хэрэгт холбогдуулан 11 жил хорих ял болон нэг сая юанийн /145 мянга гаруй ам.доллар/ торгууль ногдуулсан гэж тус улсын Орон нутгийн шүүхээс пүрэв гарагт мэдээлэв.


“Ланьжоу хотын дарга асан Луань Көжунь нь 2012-2017 онд бэлэн мөнгө, байшин болон автомашинууд гээд нийт 10 сая гаруй юаньтай тэнцэх хэмжээний авлига авсныг тогтоосон” гэж Дунд шатны ардын шүүхийн мэдэгдэлд тэмдэглэжээ.


Дээр дурдсан хугацаанд Л.Көжунь нь Цинян хотын дарга болон Жаньэ хотын дэд даргын албыг тус тус хашиж байсан байна. Мөн түүний хууль бусаар олсон орлого болон эд хөрөнгийг төрийн өмчид хураан авах юм. 

Холбоотой мэдээ