Энхийн хэлэлцээрийн асуудлаархи яриа хэлэлцээнд олон асуудал бий гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /ТАСС/. Нутаг дэвсгэрийн асуудал хийгээд энхийн хэлэлцээрийн
асуудлаар Оросын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхэд олон асуудал тулгарна гэж
үзэж байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ирэх оны эхээр ярилцах
бодолтой байна. Түүнчлэн Оросын төрийн тэргүүн энхийн хэлэлцээрийг байгуулах талаар
нухацтай шийдвэр гаргахаа харуулж байгааг онцлон тэмдэглэжээ. Ш.Абэ ирэх
нэгдүгээр сарын 21-нд Москва хотод айлчлах төлөвтэй байна.