“Нутгийн брэнд бүтээгдэхүүн”-ний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬГовь нутгийн тэмээчид маань сүүлийн жилүүдэд ингэний сүү, тэмээнийхээ ноосоор олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэд олон түмний хэрэгцээнд нийлүүлдэг болсон нь нэлээд эрэлттэй зүйл болсоор байна.
Тэгвэл" Монгол тэмээ-999" арга хэмжээний хүрээнд “Нутгийн брэнд бүтээгдэхүүн” ингэний цагаа, цагаан идээ, Монгол ахуй орон нутгийн онцлогийг харуулсан гар урлалын бүтээл , тэмээний ноос ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 3-р сарын 6-7 өдрүүдэд аймгийн Биеийн тамир спорт хорооны зааланд зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд Өмнөговь аймгийн 15 сум, Дундговь аймгийн 2 сум, Баянхонгор аймгийн 2 сум, Говь-Алтай аймгийн 1 сум нийт 13 аж ахуй нэгж, хоршоо нөхөрлөл, 110 гаруй малчид ,иргэд , бизнес эрхлэгчид оролцож 60 гаруй сая төгрөгний борлуулалт хийсэн байна.
Өмнөговь аймаг Н.Золбаяр