Магнитогорск хотод болсон явдалтай холбогдуулан Иран улс эмгэнэл илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-03 11:33:18

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотын орон сууцны барилга нурсны улмаас 30 гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Бахрам Касеми эмгэнэл илэрхийлжээ.


Касеми тус мэдэгдэлдээ Магнитогоркс хотод болсон үйл явдалтай холбогдуулан гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу Оросын Засгийн газар, ард иргэд хийгээд энэ ослын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлийхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.


Өнгөрсөн даваа гарагт Магнитогорск хотын 10 давхар орон сууцны барилгад ахуйн хий дэлбэрч, орцнуудын нэг нь нурсны улмаас 33 хүн амиа алдсан юм. 

Холбоотой мэдээ