Увс аймгийн мал сүргийн тоо толгой гурван саяыг давлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. 2018
оны жил эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд нийтдээ 3 сая 175 мянга 275
толгой мал тоолсон байна. Ингэснээр Увс аймгийн мал сүрэг 3 саяын босгыг
давжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад малын тоо 45.4 мянган толгойгоор өссөн байна. Аймгийн
хэмжээнд 8.8 мянган малчин өрх, 16.1 мянган малчин байгаа нь өнгөрсөн оныхоос
малчдын тоо 1.1 мянга, малчин өрхийн тоо 0.1 мянгаар тус тус буурсан байна.
Үндсэндээ 12 сумын малын тоо нийт дүнгээрээ өссөн бол дөрвөн сумын мал таван
төрөл дээрээ өсчээ. Аймгийн хэмжээнд 25,1 мянган тэмээ, 123,8 мянган адуу,
182,9 мянган үхэр, нэг сая 568 мянган хонь, нэг сая 275,5 мянган ямаа
тоологдсон байна.
Мал тооллогын 2018 оны дүнгээр сүрэгт адуу, үхрийн эзлэх
хувь 0.1 пунктээр өсч, хонины эзлэх хувь 0.2 пунктээр буурч, харин ямаа, тэмээний
эзлэх хувь өмнөх оны түвшинд байна.