Украины хоёр сая орчим иргэн Европын Холбоо руу аялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-04 11:41:37

КИЕВ. /Xinhua/. Визгүй зорчих дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш Украины хоёр сая орчим иргэн Европын Холбоо руу визгүй зорчсон байна гэж Украины Ерөнхийлөгч Петро Порошенко пүрэв гарагт мэдээлэв.


“Визгүй зорчих дэглэм үр өгөөжөө өгч байна. Цаашид бид украинчуудад дэлхийг нээж, Украиныг ч мөн дэлхийд нээлттэй болгох болно” гэж П.Порошенко “Facebook” хуудсандаа нийтэлжээ.


Одоогийн байдлаар, украинчууд дэлхийн 100 орчим улс руу визгүй зорчих эрхтэй байна гэж Украины төрийн тэргүүн хэлсэн байна.


Украины иргэд Европын Холбоо руу визгүй зорчих дэглэмийг 2017 оны долдугаар сард олон нийтэд танилцуулсан юм. Үүний дагуу украинчууд Ирланд болон Их Британиас бусад Европын Холбооны орнууд руу визгүй зорчих эрхтэй болсон юм. 

Холбоотой мэдээ