ХӨСҮТ-д эмч, сувилагч нэмж ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-11 09:49:30

Улсын хэмжээнд Улаанбурханы өвчлөл хурдацтай дэгдэж байгаа энэ үед ХӨСҮТ-ийн ачаалал  өндөр байна.

Тиймээс ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, холбогдох  мэргэжилтнүүдийн хамт очиж ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцжээ.

Албаныхан Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар насанд хүрэгчдийг нэмэлтээр дархлаажуулах үндэслэл, тооцоог гаргах, “А” амин дэмийн хэрэгцээг гаргаж,  хангах арга хэмжээ авах, ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт нэмэлтээр ажиллах эмч, сувилагчийн судалгааг гаргах, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох яамны  хэлтсийн дарга нарт даалгасан байна.  

Ж.Болор

Холбоотой мэдээ