2019 онд иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэх зорилт дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-07 14:06:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг 2018 онд Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилт тавин ажиллаж байсан бол 2019 оныг “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарлаж, дээрх 2 зорилтыг дэвшүүлж байгаагаа зарлалаа.

Бүтээн байгуулалтыг сайжруулах зорилтын хүрээнд хийгдэх ажлуудыг зөвхөн улсын болон орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудаар хязгаарлахгүй, сум, байгууллага бүр өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан санаачилга гаргаж, орчноо тохижуулж, сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэх талаар Засаг дарга О.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.

“Иргэн төвтэй төрийн төрийн үйлчилгээ” зорилтын хүрээнд иргэддээ хүрсэн чанартай үйлчилгээг хөгжүүлж, төрийн үйлчилгээний хариуцлага, шуурхай байдал, тэгш хүртээмжтэй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлж, төрийн албан хаагчдын ур чадварыг  нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ажээ.

2018 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлаж, байгууллагууд санаачилгаараа ажилтнуудынхаа эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажилласнаас гадна төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нөөц боломжоо дайчлан хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн зарим нэг үйлчилгээний тохь тухтай орчинг бүрдүүлж, тохижуулсан байна. 

Холбоотой мэдээ