Индонезид хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-01-07 15:21:51

МОСКВА. /RIA Novosti/. Өнгөрсөн долоо хоногт Индонезийн баруун нутагт хөрсний гулгалт болсны улмаас амиа алдсан хүний тоо 32 болж нэмэгдсэн тухай Jakarta Post сонин тус улсын эрх баригчдын мэдээллээс иш татан уламжилжээ.


Байгалийн гамшгийн улмаас 15 хүн амиа алдаж, 20 хүн сураггүй болсон гэж урьд нь мэдээлсэн байна.


“Эрэх-аврах багийнхан сураггүй болсон хүмүүсийг олохын тулд ихээхэн хүчин чармайлт тавьж байна” гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний төвийн төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо мэдэгджээ. Байгалийн гамшигт өртсөн 100 хүний 64 аюулгүй газарт байгаа аж.


12 дугаар сарын 31-нд Индонезийн Баруун Ява мужид ширүүн бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсч, 34 байшин нурангинд даруулжээ. 


Холбоотой мэдээ