Зуун буудалт даамын аварга шалгаруулах тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн 2019 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улсын тэргүүний лаборатори 1-р сургуулийн урлаг зааланд болж байна.
Тэмцээнд
Улаангом, Цагаанхайрхан, Түргэн зэрэг сумын эрэгтэй 31, эмэгтэй 9 тамирчин оюун
ухаанаа сорин өрсөлдөж байна. Уг тэмцээнд Дэлхийн даамын холбооны мастер 1,
спортын мастер 1, дэд мастер 5 оролцож байгаа бөгөөд эрэгтэй Швейцарь системээр
7 тойрог, эмэгтэй 5 тойрог тоглож аваргуудаа тодруулах аж. Тус тэмцээнд эхний
гурван байр эзэлсэн тамирчид энэ сарын 11-13-ны хооронд Улаанбаатар хотноо зохион
байгуулагдах Улсын аварга шалгаруулах 100 буудалд даамын тэмцээнд Увс аймгаа
төлөөлөн оролцох юм байна.