Энэ жил авто тээврийн техник хяналт үзлэг оношлогооны “Чанарын жил” байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-11 12:49:29

Өмнөговь аймгийн авто тээврийн төв энэ оныг техник хяналт үзлэг оношлогооны “Чанарын жил” болгон зарлаж, 3 дугаар сарын 28-нд эхлэхээр төлөвлөж байна.

Аймгийнхаа 15 суманд явуулын тусгай тоноглогдсон машинтай авто тээврийн техник хяналт үзлэг оношлогоог хийх юм. Мөн авто тээврийн төв дээр суурин хяналт үзлэг оношлогоо хийх ажээ. Энэхүү ажилд оролцох байгууллагуудад хэрхэн яаж оролцох талаар төлөвлөгөөг хүргүүлээд байгаа гэж Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн дарга н.Гантуяа ярилаа. Тэрээр авто тээврийн хэрэгсэлтэй аж ахуй нэгж, хувь хүмүүсийг идэвхтэй оролцохыг сануулсан юм. Энэхүү ажлыг гардан хийх авто инженерүүд нь мэргэшсэн, зөвлөх инженерүүд байдаг байна. Тиймээс оношлохоосоо гадна мэргэжлийн зөвлөгөө өгдөг аж. 

Өмнөговь аймгийн хэмжээнд 2015 онд авто тээврийн техник хяналт үзлэг оношлогоонд 23500 техник хэрэгсэл орсон байна. Харин Өмнөговь аймгийн дугаартай 18900 тээврийн хэрэгсэл албан ёсоор бүртгэлтэй байдаг ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ