Ж.Трюдо, Ш.Абэ нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-09 11:31:53

ОТТАВА. /ТАСС/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар утсаар ярих үеэрээ Хятад улсад баривчлагдан саатуулагдсан Канадын иргэдтэй холбоотой нөхцөл байдлыг хэлэлцжээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурдсан байна.


Хятадад баривчлагдсан Канадын иргэдийн эрхийг хүндэтгэн, хууль дээдлэх зарчмыг дагаж мөрдөхийн ач холбогдлыг талууд утсаар ярих үеэрээ цохон тэмдэглэжээ. Түүнчлэн Ж.Трюдо, Ш.Абэ нар БНАСАУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх, хоёр улсын худалдааны асуудал хийгээд Япон улсад болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын талаархи сэдвүүдийг хөндсөн байна.


Канадын иргэд Хятад улсад баривчлагдан саатуулагдсантай холбогдуулан өмнө нь Австрали, Их Британи, Герман, АНУ болон Европын Холбоо Канадын эрх баригчдад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.  

Холбоотой мэдээ