“Ахмадын дэлгүүр” ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмад настнууд хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлж амьжиргаагаа өөд татах үүднээс өөрсдийн гараар үйлдвэрлэн бүтээж байгаа бараа бүтээгдэхүүнийг борлуулах ахмадын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Ахмадын дэлгүүр”-ийг ажиллуулж эхлүүлээд байна.
Уг дэлгүүрт гарын ур дүйтээ ахмад буурлуудын урласан хүүхдийн хувцас, дээл хантааз, малгай, ноос ноолууран бүтээгдэхүүн хатгамал, уран зураг,гар урлал сийлбэрэн бүтээгдэхүүн модон эдлэл зэргээс авхуулаад төрөл бүрийн эмийн өвс ургамал, хөөрөг даалин гээд хүний хэрэгцээнд нийцэхүйц төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Ахмадын дэлгүүр нь ахмадын соёл мэдээллийн төвийн нэг давхарт ажиллаж байгаа бөгөөд ахмад настнууд өөрсдийн гараар урлаж бүтээсэн бараа бүтээгдэхүүнээ тус дэлгүүртээ тавиж заруулах боломжтой гэдгийг Өмнөговь аймаг дахь Ахмадын чөлөөт холбооны салбарын тэргүүн хэлсэн юм.
Ахмад буурлуудынхаа гараан гаргаж бүтээсэн бараа бүтээгдэхүүнийг иргэд худалдан авахдаа сэтгэл өндөр байгаа ажээ. Ахмадын дэлгүүр нь өглөөний 10:00 цагаас оройн 17:00 цагийн хооронд ажиллаж байна.
Өмнөговь аймаг Н.Золбаяр