Чуулганы нэгдсэн хуралдаан хойшлов

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-01-11 11:49:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэхээр товлоод байсан ч ирц бүрдээгүйн улмаас 15.00 цагт хүртэл хойшлов.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар прокурорын байгууллагаас ирүүлсэн УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал болон ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд 15.00 цагт чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхэд анхаарахыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд сануулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн шөнө 02.12 цагт эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийн хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Улмаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцэх үед буюу 04.30 цагт АН-ын бүлэг 6 цагийн завсарлага авсан юм.

Холбоотой мэдээ