Саудын Арабад олон мянган эмэгтэй жолооны үнэмлэхээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-11 14:28:29

ДУБАЙ. /РИА Новости/. Саудын Арабад эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрдөг болсноос хойш 40 мянга гаруй эмэгтэй жолооны үнэмлэхээ авсан тухай тус улсын “Saudi Gazette” сонин мэдээлсэн байна.


Саудын Арабын Дотоод хэргийн яамны тээврийн газрын Ерөнхий захирал Мухаммед аль-Бассамийн мэдэгдсэнээр, эрх баригчид эмэгтэйчүүдэд зориулсан жолооны сургалтын 14  төвийг шинээр нээхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа төвүүдэд жолооны сургалтад явах хүсэлтэй эмэгтэйчүүдийн урт дараалал үүсээд байгаа гэнэ.


Өнгөрсөн жил Саудын Арабад анх удаа эмэгтэйчүүдэд жолоо барих, таксины жолоочоор ажиллахыг зөвшөөрсөн юм. Энэ алхам нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман Аль Саудын нэвтрүүлсэн нийгэм эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийн нэг хэсэг болсон юм. 

Холбоотой мэдээ