Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-01-12 19:11:30

Дорноговь /МОНЦАМЭ/.  Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний  бөхийн барилдаан Сайншанд хотод нэгдүгээр сарын 12-нд боллоо.

Аймгийн арслан Б.Баатархүү, М.Бямбадорж, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй, сум аймгийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 32 бөх барилдсанаас Айраг сумын харьяат, аймгийн арслан М.Бямбадорж түрүүлж, сумын заан Б.Бадрал үзүүрлэв.

Хүчит бөхийн барилдааныг аймгийн ИТХ, аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгууллаа. Мөн аймгийн ИТХ-аас санаачилж Үндсэн хууль батлахад Дорноговь аймгаас оролцож байсан ахмад депутат Б.Нямдорж, Ц.Дэмид, Цэцийн гишүүн Б.Пүрэвням нарыг урьж ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай тухайн үед хууль хэрхэн баталж байсан, болон үндсэн хуулийн ач холбогдлын талаар ярилцсан байна.

Холбоотой мэдээ