Шинэ үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулж хүчит 64 бөх барилдав

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2019-01-13 21:30:19

Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн баярт зориулсан Ховд аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан энэ сарын 12-ны өдөр  Биеийн Тамир Спортын Газарт зохион байгуулагдлаа. 
Хүчит бөхийн барилдааны нээлтэнд  Монгол Улсын Их хурлын гишүүн, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга Г.Цэдэнбал болон үе үеийн аймаг, сумын цолтой бөхчүүд, бөх сонирхогчид оролцов.
Бөхийн барилдаанд аймгийн арслан С.Ганхуяг, аймгийн арслан Б.Батмөнхөөр манлайлуулсан хүчит 64 бөх барилдлаа.Хүчит бөхчуудээс Ховд сумын харъяат аймгийн начин Ж.Мухтар 6 даван түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат сумын заан Ховд аймгийн Цагдаагийн газрын бөх Ш.Эркенбек 5 даван үзүүрлэж, Дөргөн сумын харъяат аймгийн начин Т.Эрдэнэдалай, Зэрэг сумын харъяат аймгийн начин Онцгой байдлын газрын бөх С.Баянжаргал нар шөвгөрч, уран барилдаант бөхөөр Мянгад сумын харъяат сумын заан Г.Галдөл шалгарлаа.

 

Холбоотой мэдээ