"PART TIME" сургалт 100 гаруй залуусыг хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-03-12 11:48:39

МЗХ-ны Хөдөлмөрийн биржээс зохион байгуулдаг "PART TIME" цагийн ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтад 100 гаруй оюутан залуус оролцож цагийн ажил хаанаас хэрхэн хайх, анхаарах зүйлс, ажлын хөлс, цагийн ажилтны дэвтэр зэрэг цагийн ажилтай холбоотой олон талын мэдээлэл авав. Мөн энэ үеэр гавьяат жүжигчин Л.Баттулга залуучуудад "Хөдөлмөрийн үнэ цэнэ" сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Тэрбээр "Урлагт дүрийг жүжигчин голдоггүй, дүр жүжигчинг голдог шиг амьдрал дээр ажилд гологддог юм шүү. Мөнгөнөөс илүү мэргэжил үнэтэй учраас цагийн ажил хийж хөдөлмөрлөхийнхөө хажуугаар хичээлдээ шамдаж, өөрийгөө цаг мөч бүрт хөгжүүлж байгаарай” хэмээн захилаа.

Дараагийн сургалт энэ сарын 17-ны пүрэв гарагт МЗХ-ны Залуус танхимд болно.

Холбоотой мэдээ