Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр арваад төсөл арга хэмжээ санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-14 12:30:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар сумыг 2016-2020 онд хөгжүүлэх мөрийн хөтөлбөр, 2018 онд Айраг сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх Засаг даргын үндсэн чиглэлийг үнэлж дүгнэсэн байна.

Мөн Хурлаас сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт  73.9 хувь буюу  70 хувьтай тодорхой үр дүнд хүрсэн, 2018 оны үйл ажиллагааны Үндсэн чиглэлийн биелэлтийг 82.9 хувьтай гэж тус тус дүгнэжээ.

Энэ жил ОНХС-ийн 175 сая төгрөгийн хөрөнгөөр 10 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, энэ хөрөнгөөр сумын төвд нийтийн эзэмшлийн талбайг камержуулах, гудамжны гэрэлтүүлэгт засвар хийх, ундны усны машин нийлүүлэх, гар худаг сэргээн засварлах, Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж нэмэгдүүлэх, төв талбайн усн оргилуур, гэрэлтүүлэг хашаажуулах, тохижилтын ажил хийх юм. 

Холбоотой мэдээ