Ерөнхий сайд зудтай газруудад ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙГуравдугаар сарын 16-нд Завхан аймгийн, гуравдугаар сарын 17-нд Архангай аймгийн Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Чулуут зэрэг зудтай суманд ажиллахаар боллоо гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Хэдийгээр урин цаг ирж Цэцэрлэг хот орчим болон Ихтамир, Эрдэнэмандал, Батцэнгэл, Цэнхэр, Хотонт, Төвшрүүлэх, Булган суманд алаг цоог цастай урин дулаан байгаа боловч аймгийн дээрхээс бусад суманд цас ихтэй хүйтэн, олон мал хорогдож, малчдын өвчлөл улам нэмэгдэх хандлагатай байгаа гэж ус цаг уур орчин шинжилгээний алба, ХХАА болон эрүүл мэндийн газраас мэдээлж байна.
Архангай аймаг. Л.Булган