Увс аймгийн АН Эрх чөлөөний одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-12 20:01:47

Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөлгөөн саяхан Улаанбаатар хотноо болж өнгөрсөн байна. Энэ үеэр Увс аймгийн Ардчилсан намыг тус намын дээд шагнал Эрх чөлөөний одонгоор шагнажээ.

 “Энэ шагнал бол ‪‎ардчилал, эрх чөлөө, шударга ёсны үрийг Увс нутагт тарьсан, ардчиллын үнэт зүйлийг хязгаар нутагт нутагшуулахад үлэмж гавьяа байгуулсан үе үеийн намын зүтгэлтнүүд, гишүүд, дэмжигчдийн шагнал юм” хэмээн аймгийн АН-ын дарга, “Тэсо группын ерөнхийлөгч О.Цогтгэрэл онцолсон байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ