Иргэдийн оролцоотой “Багийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-18 09:42:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас 2019 оныг “Багийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа.Засаг захиргааны анхан шатны нэгжийн хөгжлийг дэмжих замаар иргэдэд төрийн бодлого шийдвэрийг түргэн шуурхай хүргэх, хэрэгжилтийг хангах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Орон нутгаас төрийн үйлчилгээг иргэдэд цогцоор хүргэх зорилгоор “Иргэдийн хөгжлийн төв”-ийг багуудад ашиглалтад оруулснаар Өрхийн эмнэлэг, багийн Ажлын албыг төвлөрүүлж анхан шатны үйлчилгээг нэг дороос хүргэх боломжийг бүрдүүлж буй.

Мөн дөрөв, долдугаар багт "Иргэдийн хөгжлийн төв"-ийг барьж байна. Цаашдаа иргэдийн аж төрөх нөхцлийг дээшлүүлэх, иргэдийг бүтээн байгуулалтад татан оролцуулах, Сууц өмчлөгчдийн холбоог шинэчлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр ажиллаж байна.     

Холбоотой мэдээ