Мексикт хоолой дэлбэрсний улмаас амь үрэгдсэн хүний тоо нэмэгджээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-20 11:51:37

МОСКВА. /ТАСС/. Мексикийн Идальго мужид шатамхай бодис дамжуулах хоолой дэлбэрч, гал гарсны улмаас амь алдсан хүмүүсийн тоо 71 болсон тухай тус мужийн амбан захирагч Омар Файяд мэдэгджээ. 


Энэ хэрэг өнгөрсөн баасан гарагт Тлауэлильпан дүүрэгт болсон юм. Түлш цуглуулж байсан олон хүнийг байхад дэлбэрэлт болжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Онцгой байдлын үндэсний комисс ажиллаж байгаа аж.


Болсон явдлын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн төрөл садан хийгээд Мексикийн ард түмэнд Кубын эрх баригчид эмгэнэл илэрхийлсэн байна. Түүнчлэн энэ хэргээс үүдэн гарсан хор уршгийг даван туулахад шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кирстьен Нильсен мэдэгджээ. 

Холбоотой мэдээ