Сүхбаатарын зарим суманд малчид сумын төвөөс ус зөөж малаа усалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-22 17:30:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Халзан, Баруун-Урт сумын нутгаар бага зэргийн цасан бүрхүүлтэй, бусад нутгаар цасгүй байна.

Мал амны цасгүй байгаа нь ихээхэн хүндрэл учруулж байгааг малчид ярьж байна. Худгийн хүйтэн ус уусан мал бээрч, осгох тохиолдол их гарах болжээ. Мөн ойр хавьдаа худаггүй малчид малаа услах ус сумын төвөөс зөөх тохиолдол ч гарч байгаа ажээ.

Агаарын температурын хувьд зарим газраар нэг градус дулаан байгаа бөгөөд 01 дүгээр сарын 23-наас гурваас таван градусаар хүйтний эрч чангарч, өдөртөө 4-9 градус, шөнөдөө 18-23 градусын хүйтэн байна. Цаашид үүнээс илүү хүйтрэхгүй гэв.

Харин энэ сарын 24-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр, 28, 29-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан цас орох төлөвтэй байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ