Даланзадгад цэргийн хүрээний спортын наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 13:50:32

Жил бүр уламжлал болгон Өмнөговь аймгийн Даланзадгад цэргийн хүрээний спортын наадам зохион байгуулагддаг билээ. Энэ жил спортын наадмын зохион байгуулагчаар хилийн цэргийн 0131 дүгээр анги ажиллалаа.

Тэмцээн уралдаанд цэрэг, хүчний нийт 15 байгууллагын 400 гаруй тамирчид оролцсон бөгөөд волейбол, шатар, буудлага, сагсан бөмбөг, ширээний теннис билльярд кросс гүйлт гэсэн спортын 7 төрлөөр оюун ухаан  хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.  Энэ жилийн спортын наадмын онцлог нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй "Эрүүл чийрэг Монгол хүн" хөтөлбөр мөн нийтийн биеийн тамирын арга хэмжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд кросс гүйлтын уралдааныг нэмж оруулснаараа онцлог болжээ. Тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодруулахад волейболын тэмцээнд Хилийн 0131-р анги, Шатарын тэмцээнд  Хилийн 0131-р анги, Буудлагын тэмцээнд  Хилийн 0131-р анги, Сагсан бөмбөгийн тэмцээнд Цагдаагийн газар, 10 км коросс гүйлтийн тэмцээнд Хилийн 0131-р анги, Билльярдний тэмцээнд  Зэвсэгт хүчний 167-р анги, Ширээний теннисний тэмцээнд  Хилийн 0131-р анги тус тус тэргүүллээ. Багийн нэгдсэн дүнгээр Нэгдүгээр байранд  Хилийн 0131-р анги шалгарч хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 167-р анги орсон бол гутгаар байранд Цагдаагийн газар тус тус шалгарлаа.

Мөн эдгээр өдрүүдэд Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактик”-ийн аврага шалгаруулах тэмцээн болж тэмцээнд нийт 10 багийн 130 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Зэвсэгт хүчний 167-р анги, дэд байранд Хилийн цэргийн 0131-р анги, гутгаар байранд Хилийн 0166-р ангий тус тус шалгарлаа. Энэ жилийн марш тактикийн тэмцээн багуудын хооронд маш өрсөлдөөнтэй болсон хэдий ч Зэвсэгт хүчний 167-р анги уг тэмцээнд тавдахь  удаагаа аварга болсон учир шилжин явах цомыг үүрд хадгалж үлдхээр боллоо.

                                                             Н.Золбаяр

Холбоотой мэдээ