Малын хорогдол их гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 14:15:59

Увс аймгийн Өмнөговь суманд энэ жил цас их орж, хүйтэрсний улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч байна.

Тус сум нь Увс аймгийн хараар өвөлждөг сумдын нэг юм. Цас зудтай байдлаас үүдээд малын зүй бусын хорогдол ихээр гарч эхэлжээ. Одоогоор Баянгол багт хонь 100, ямаа 200, үхэр 7, Улиастай багт хонь 212, ямаа 650, адуу 3, үхэр 41 хорогдоод байна.

Мөн Орлого багт адуу 32, үхэр 49, хонь 1396, ямаа 1678, Холбоо багт үхэр 10, хонь 803, ямаа 906, Намир багт адуу 2, үхэр 41, хонь 58, ямаа 72, нийтдээ 6260 гаруй толгой мал Өмнөговь суманд хорогджээ.

                                                                                           Увс аймаг Б.Батхүү

 

 

  

Холбоотой мэдээ