БНСУ эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээн зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-01-25 14:41:07

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ Пёнчаны өвлийн олимпын наадмыг зохион байгуулсны нэг жилийн ойд зориулан ирэх сард эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээн зохион байгуулна. Энэ тухай тус улсын Спортын үндэсний хороо баасан гарагт мэдээлэв.


БНСУ-ын Хоккейн холбооны мэдээлснээр, энэхүү тэмцээн хоёрдугаар сарын 9-12-нд Сөүл хотоос 230 орчим километр зайд оршдог Каннын хотын Хоккейн төвд болох ажээ. 2018 оны Пёнчаны олимпын наадмын хоккейн тэмцээнүүдийг энд зохион байгуулж байсан билээ.


Тэмцээнд Латви болон Унгарын тамирчид оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа бол БНАСАУ-ын тамирчид хараахан хариу ирүүлээгүй байгаа юм байна. 

Холбоотой мэдээ