Дуут сум энэ онд шинэ Соёлын төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-28 11:48:09

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Дуут суманд улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 350 хүний суудал бүхий хоёр давхар “Соёлын төв” барьж байна. 

Одоогоор барилгын ажил 30-40 хувьтай байгаа бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулна гэж сумын удирдлагууд хэллээ. Мөн сумын иргэд, залуучуудын хүсэлтээр тус соёлын төвд бөхийн дэвжээ нэмж хийлгэхээр болжээ.

Сум орон нутгийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хэмжээнд урлагийн тоглолт зохион байгуулах, залуучуудыг хөгжүүлэх тохиолог орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шинэ соёлын төв барьж байгаа юм.

Дуут сумын хуучин соёлын төвийн барилга нь 10 гаруй жил болж, ашиглалтын хугацаа дуусан,  үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа юм

                                                                                                          Н.Лхагва

 



Холбоотой мэдээ