Сар шинээ хоггүй цэвэр орчинд угтахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-29 12:17:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сар шинийн баярыг угтаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Жаргалант 1 дүгээр баг багийнхан нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог хаягдлыг олны хүчээр цэвэрлэсэн байна.

Энэхүү хог цэвэрлэх ажилд хоёр авто машин, есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 20 тн хогийг нэгдсэн цэгт хүргэж устгажээ.

Цаашид Жаргалант 1 дүгээр багийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр Монгол Улсын Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу ойр орчмын 50 метр хүртэлх газрын хог хаягдлаа цэвэрлэхийг уриаллаа. 

Холбоотой мэдээ