Харьяалалгүй ахмадуудад бэлэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-30 19:51:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа, Засаг дарга Т.Гантулга нар Сар шинийн баярыг угтан Сүхбаатар сумын албан байгууллагын харъяалалгүй нийт 953 ахмад настнуудыг хүлээн авч, хүндэтгэл илэрхийлжээ.

Эдгээр 953 настны дотор 80-84 насны 101 ахмад настан байгаа бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулжээ. Мөн аймгийн Засаг даргын гарын бэлгийг 85-аас дээш настай 62 ахмад настанд гардуулсан байна. Тус арга хэмжээний үеэр Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга 2017-2018 онд хийсэн ажлын товч тайлангаа танилцуулж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар ахмадуудад үзлэг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ. Эл арга хэмжээний хүрээнд аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн Долгиочуулгын уран бүтээлчид ахмадууддаа дуу хуурын бэлэг барьсан байна.

 

Холбоотой мэдээ