Волейболын тэмцээний өсвөр үеийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-15 10:12:01

Р.Дэмбэрэл агсны нэрэмжит Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээнийг Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа.

Тэмцээнд 26 байгууллагын эмэгтэй 26 баг, эрэгтэй 35 нийт 56 багийн 440 тамирчин өрсөлдсөн байна. Тэмцээний Эрэгтэй шилдэг довтлогчоор Тарагт сумын тамирчин н.Дашдэмбэрэл, Эмэгтэй шилдэг довтлогчоор “Од” клубын тамирчин Д.Насанжаргал, Эрэгтэй шилдэг холбогчоор Зүүнбаян-Улаан сумын тамирчин н.Түвшинбаяр, Эмэгтэй шилдэг холбогчоор Хархорин сумын тамирчин н.Бадамгарав, Шилдгийн шилдэг тамирчнаар Д.Насанхишиг, н.Дашдэмбэрэл нар шалгарлаа.

Мөн багийн дүнгээр эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг н.Батхорлоо дасгалжуулагчтай Тарагт сум, эмэгтэйчүүдээс Г.Цэнд-Аюуш дасгалжуулагчтай БТСГ тус тус эзлэсэн юм.

Тус тэмцээнийг Арвайхээр сумын “Алтан гадас” одонт ЕБ-ын 1-р сургуулийн 1984, 1985, 1986 оны төгсөгчид, “Алтан жолоо” групп, “Геомастер” ХХК, “Баяржавхлан” ХХК, “ЦЭЭБ” конкрите ХХК, “Хашхан” ХХК, “Дэвшилт-Ээл” ХХК, “Та Ба Сэ” ХХК болон нэр бүхий хүмүүс ивээн тэтгэсэн байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ