Уулбаян сум аймгийн тэргүүний сумаар шалгаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-04 00:54:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээгээр амжилттай үнэлэгдсэн шилдэг сум, аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулахад Уулбаян сум аймгийн тэргүүний сумаар шалгарч, өргөмжлөл таван сая төгрөгөөр шагнуулав.

“Энэ өвөл үнэхээр сайхан байна. Малчид даарсангүй, хөр цасанд зутарсангүй сайхан өвөл боллоо. Тулгамдсан асуудал гэвэл ус жаахан ховор байлаа. Өнгөрсөн онд манай сум 250 мянган мал толлууллаа. Уулбаянчуудыг тодотгож хэлбэл сүүлийн таван жил Монгол Улсын аварга малчин, гавьяат малчн тасарсангүй. 2019 он бол онцлогтой жил. Бидний овоглодог нутгийн Уулбаян сумын маань түүхт 95 жилийн ой тохиож байна. Ойгоо угтаж 95 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байна. Бидний хувьд 2018 оны ажлаараа аймагтаа жишиг сум болох зорилтоо биелүүлж, бусад сумдаа тэргүүллээ. 2020 онд улсын тэргүүний суманд өрсөлдөхөөр бэлтгэж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд байгууллага, хүн ардаараа бүгд зүтгэх болно. Мөн ЕБС системийн хэмжээнд гурав дахь удаагаа аварга боллоо. Цэцэрлэг тавдугаар байр, номын сан тэргүүн байр эзэлж, сумаараа хөдөлмөрийн амжилт бүтээл өрнүүн сайхан жил байлаа. Ер нь өнгөрсөн онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон  зорилгодоо хүрсэн. Бид цаашдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлаа төлөвлөөд явж байна. 75 ортой хүүхдийн дотуур байр, соёлын төв, нийтийн халаалтын системд холбогдох ажлын зураг төсөл хийгдэж байна. Мөн хөдөө орон нутагт анх удаа гурван багтаа шинээр багийн төв барихаар төлөвлөж, аймгийн төсөвт суулгасан. Мөн уул уурхайгаа түшиглэн хоёр багийн төв барихаар төлөвлөж байна.” хэмээн Уулбаян сумын засаг дарга Д.Шижирбаатар хэллээ.

Шилдэг сумдын удаах байрыг Дарьганга, Эрдэнэцагаан, Баруун-Урт сум эзэлсэн бол ААНБ-аас Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрууд шилдгээр шалгарсан юм. харин төсөвт байгууллагаас аймгийн Нийтийн номын сан шилдгээр шалгарч, 2018 оны үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайллаа.


“Юуны өмнө энэхүү амжилт өөд хамтдаа зүтгэсэн хамт олондоо талархал илэрхийлье. Нэгэн зорилгын төлөө хамт харж, түүнийхээ төлөө хичээн зүтгэсний үр дүнг бид хүртлээ. Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил бол яалт ч үгүй бидний зориглон  эхлүүлсэн төслийн ажил байгаа. Төслийн хүрээнд сумды номын сангийн үйл ажиллагатай танилцаж, улмаар шинэ номын баяжилтыг хийх хөрөнгийг номын санчид маань өөрсдөө бий болгосон. Цаашид төлсийн хүрээнд номын санруу болон уншигч үйлчлүүлэгчидрүү чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөөд байна.” гэж аймгинНийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзий ярилаа.


Мөн энэ үеэр сумын ИТХ-ын 2018 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн Дарьганга, Баруун-Урт, Онгон сумдын ИТХ-ыг аймгийн ИТХ-ын хамт олноос тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.

 

 


Холбоотой мэдээ