Хэнтий аймгийн шороон нохой жилийн "онцлох 10 ажил"

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-02-08 20:50:09

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтийчүүд "тийн унжлагат" хэмээх шороон нохой жилээ амжилт бүтээл дүүрэн үдлээ. Hохой жилийн онцлох 10 ажлаа уншигчдад танилцуулж байна.

1.    2018 оны мал тооллогын дүнгээр Хэнтий аймгийн мал сүрэг 4644.9 мянган толгойд хүрч  улсдаа дөрөвдүгээр байранд орсон бол Өмнөдэлгэр сум улсдаа хамгийн олон малтай сумаар шалгарлаа.

2.    2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон ТББ-тай хамтран 194 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 98271 хүнийг хамрууллаа.

3.    Аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсэг анх удаа 18 сумын 88 багийн 20 гаруй мянган иргэдэд 14 төрийн байгууллагын 41 нэр төрлийн үйлчилгээг малчны хотонд хүргэлээ. 

4.    Анх удаа Удирдах ажилтны нэг хоёрдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж, энэхүү зөвлөгөөн жишиг болж, 2018 онд Улсын зөвлөгөөн зохион байгуулагдсан.

5.    Төр иргэдийн уялдаа холбоог сайжруулах, мэдээ, мэдээллийг түргэн шуурхай үнэн бодитоор хүргэх, солилцох, орон нутагт тулгамддаг асуудлуудыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх зорилгоор “Аравт” буюу “Иргэдийн оролцоотой шинэ Хэнтий” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

6.    Хэнтий аймаг анх удаа улсын аварга шалгаруулах 10 төрлийн спортын тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгууллаа. 

7.    Анх удаа ахмадууд маань өөрийн гэсэн “Ахмадын ордон”-той болж чөлөөт чөлөөт цагаа өнгөрөөх, үйл ажиллагаа зохион байгуулах бүрэн боломжтой боллоо.

8.    Төрийн долоон байгууллагыг шинэ байртай болгох ажлыг нэгэн зэрэг эхлүүлж эхнээс нь ашиглалтад орууллаа. Үүнд Татварын хэлтэс, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Авто тээврийн төв, ШШГГ, Тагнуулын хэлтэс шинэ байртай болж, Цагдаагийн газар, ХХҮГ-ын иргэдэд үйлчлэх төвийн барилга баригдаж байна.

9.    Хэнтий аймгийн ямаан сүргийн үндсэн сайжруулагчаар ашиглаж ирсэн Галшарын улаан ямааг бие даасан "Омог"-оор баталгаажууллаа.

10.  Түүхэн дурсгалт газруудаа түшиглэн Биндэр суманд “Их Монголын эзэнт гүрэн цогцолбор”, Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”-г барьж эхэллээ.

Холбоотой мэдээ